Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ХУРДАН” ЦЭГИЙН ШИНЭ САЛБАР БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН, “ЖАНЖИН КЛУБ” СОЁЛЫН ОРДОНД НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

“ХУРДАН” цэгийн шинэ салбар Баянзүрх дүүргийн, “Жанжин клуб”-ын хоёрдугаар давхарт нээгдэж иргэд Төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хамгийн ойр цэгээс авах боломжтой боллоо.

Цаашид тус дүүрэгт үе шаттайгаар цэгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  • “Монгол шуудан” ХК-ийн 4 салбар;
  • “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Жуков салбар;
  • Дарь-Эхийн эцэс дахь 50 орт эмнэлэг;
  • Засаг захиргааны 2 дугаар байр.

Дээрх цэгүүд нээгдсэнээр БЗД-ийн иргэд өөрт хамгийн ойр байрлах төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр дамжуулан 39 байгууллагын 440 гаруй төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Шинэ салбарын нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын болон Баянзүрх дүүргийн холбогдох удирдлага, албан хаагчид оролцлоо.