Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “ХУРДАН” цэгийн үйлчилгээний ажилтнуудаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах ур чадвар”-ын сургалтад хамрууллаа.
![](https://khurdan.gov.mn/wp-content/uploads/2023/09/image-60-1024x682.png)
Тус сургалтад нийслэлийн “ХУРДАН” цэгийн 20, орон нутгийн “ХУРДАН” цэгийн 98 буюу нийт 118 үйлчилгээний ажилтан танхимаар болон цахимаар хамрагдсан юм.
![](https://khurdan.gov.mn/wp-content/uploads/2023/09/image-62.png)
Сургалтын үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ: -Хөгжлийн бэрхшээл гэдэг бол тухайн хүнд биш эргэн тойрны харилцаа хандлагад байгааг онцлоод хамтдаа өөрчлөхийг уриалсан юм.
![](https://khurdan.gov.mn/wp-content/uploads/2023/09/image-63.png)
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, чирэгдэлгүй, хурдан үйлчлэх бодлогыг баримтлан ажиллах хүрээндээ үйлчилгээний ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
![](https://khurdan.gov.mn/wp-content/uploads/2023/09/image-66-1024x682.png)
![](https://khurdan.gov.mn/wp-content/uploads/2023/09/image-67.png)
![](https://khurdan.gov.mn/wp-content/uploads/2023/09/image-65.png)
![](https://khurdan.gov.mn/wp-content/uploads/2023/09/image-64.png)
![](https://khurdan.gov.mn/wp-content/uploads/2023/09/image-61-1024x682.png)