Дэлхийн Банк нь зээл болон буцалтгүй тусламжаас гадна Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг дэмжих, стратегийн гол чиглэлээр засгийн газраас явуулах шинэчлэлийг дэмжиж, чадавхыг бэхжүүлэх хүрээнд аналитик болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Тус байгууллагын төлөөлөгчид өнөөдөр /2024.09.27/ Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж, төрийн үйлчилгээний цахимжилт, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх асуудлаар хамтран ажиллахаар боллоо.