Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМ АЙМАГ” БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ өнөөдөр Архангай аймагт зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээг Аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав нээж;

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бодлого, ажлын хэрэгжилтийн танилцуулга,

ЦХХХЯ-ны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаарх мэдээлэл,

Архангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жамсрандорж Архангай аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулгыг хүргэлээ.

ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг тус аймгийн Төрийн албан хаагчдад “Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх”, “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Цахимжилтийг үнэлэх гурван төрлийн судалгаанд нийт 230 гаруй төрийн албан хаагч болон иргэдийг хамрууллаа.

Архангай аймгийн хэмжээнд дөрвөн байршилд “ХУРДАН” цэг ажиллаж байгаа бөгөөд тус аймаг нь 19 сумын нийт 101 багтай. Нутаг дэвсгэрээр тооцвол 32 хувь нь өндөр хурдны 4G сүлжээнд холбогдсон бол 35 хувь нь огт сүлжээгүй гэсэн судалгаа гарсан байна.

Мөн 18-45 насны иргэд e-mongolia аппликейшныг ашиглах бүрэн боломжтой гэсэн бол 45-60 насны иргэдтэй түлхүү ажиллаж, тэдний цахим ур чадварыг дээшлүүлэх хүрээнд заавар зөвлөгөө, мэдээллийг өгөхдөө цахим хэлбэрээр болон биечлэн өгөх шаардлага байгааг онцолж байлаа.