Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын санаачилгаар улс, орон даяар цахим шилжилтийг эрчимжүүлэх, салбар байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлэх, стратегийн шинэ шатанд гарах зорилгоор Мэдээлэл, технологийн үндэсний парк “ТӨҮГ”-ын удирдлагуудтай албан уулзалт зохион байгууллаа.

Мэдээлэл, технологийн үндэсний парк “ТӨҮГ” нь салбартаа 162 стартап компанийг хөгжүүлсэн, салбартаа 51 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага билээ.

Тус уулзалтаар төрийн үйл ажиллагааны инновацыг дэмжин, цахим засгийн хөгжлийг интеграцийн тусламжтайгаар хурдасгах, иргэдийн амьдралын хэв маягийг хялбаршуулах цогц шийдэл болох “Mindgolia”-г орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, сургагч багш бэлтгэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
