Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгуулж, 19 сумын нийт 27 албан хаагчид хамрагдлаа.

Чадавхжуулах сургалтыг:

  • Операторын систем дээр ажиллах заавар,
  • Тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээлэл,
  • Албан хаагчийн түр журам,
  • Цахим хөгжлийн багц хууль,
  • Хувь хүний хөгжил,
  • Харилцаа,
  • Хандлага зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулав.