Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ЖЕНЕВ ДЭХ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Женев дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд байгуулагдлаа.

Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Швейцарын Холбооны Улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 98 төрлийн лавлагаа тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол улсын хэмжээнд 125 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 21 улсын 30 дахь цэг болж байна.

Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 55 байгууллагын 785 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.