Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС “ХУРДАН” ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ СУРГАЛТ ХИЙЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төвийн талаар иргэдийн мэдлэг ойлголт, хандалтыг нэмэгдүүлэх зорилгоор Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн хамт олон тус төвийн үйл ажиллагааг олон нийтэд үе шаттайгаар танилцуулж байна.

Тодруулбал, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган сумын Тамгын газрын нийт албан хаагчдад Төрийн үйлчилгээний шинэ стандарт түүний онцлог, давуу талыг таниулах сургалт хийснээс хойш энэхүү үйл ажиллагаагаа тасралтгүй, идэвхтэй өрнүүлж, өнөөдрийн байдлаар төрийн 20 гаруй байгууллагын 600 орчим албан хаагчдад мэдлэг, мэдээлэл хүргээд байна. Түүнчлэн сургалт зохион байгуулах явцдаа иргэдийн цахим орчин дахь ур чадварыг үнэлэх, Төрийн цахим үйлчилгээний талаарх ойлголтын түвшинг тодорхойлох зорилго бүхий судалгаа авч байгаа бөгөөд тун удахгүй судалгааны үр дүнг нэгтгэн, дүгнэлт гаргах юм байна.

Цаашид тус хэлтэс Булган аймгийн төвийн алслагдсан багуудад сургалт хийх бөгөөд иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахаар төлөвлөж байна.