Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ГУРАВДУГААР САРД 49,144 ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ҮЗҮҮЛЖЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас үндсэн үйл ажиллагааны хүрээнд сар бүр хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний статистик мэдээллийг танилцуулдаг билээ.

Энэ хүрээнд 2026 оны гуравдугаар сард Монгол улсын хэмжээнд нийт 49,144 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.

Үүнээс:

– Нийслэл Улаанбаатар хотод 7598

– Орон нутаг 41,129

– Хилийн чанад 417 үйлчилгээг, хүн хуулийн этгээдэд үзүүлжээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл болон 21 аймаг дахь салбар хэлтсээрээ дамжуулан дэвшилтэт технологи, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээний дижитал шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, хилийн 2 боомт болон гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт байрлах 596 “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд тасралтгүй, шуурхай, хүндрэл бэрхшээлгүй хүргэж байна. Эдгээр “ХУРДАН” цэгүүдээр дамжуулан төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг операторын горимоор үзүүлж, иргэдийн өдөр тутамд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт болон бусад төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлж байна.

error code: 522