ЦХХХЯ-аас санаачлан хэрэгжүүлсэн “БИД ХАМТ” аянд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ, Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ-ын нийт хамт олон нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивласан билээ.

Хандиваар 14,045,000 төгрөгийг цуглуулсан бөгөөд үер, усны аюулын улмаас гэр оронгүй болсон хоёр өрхөд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэрийг өнөөдөр (2023 оны 7 дугаар сарын 9-ний өдөр) гардууллаа.


