Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар өнөөдөр /2023.09.13/ Нийслэлийн хэмжээнд 45 дахь цэгээ “П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг”-т нээлээ.

Тус эмнэлгээр өдөрт дунджаар 1,000-1,500 гаруй иргэд үйлчлүүлдэг. Иргэдийн 20 орчим хувь нь орон нутгаас ирж эмчилгээ, зөвлөгөө мэдээлэл авдаг бөгөөд дээрх иргэдийн 30 орчим хувь нь давхардсан тоогоор 2,000 гаруй шинжилгээ өгдөг байна.

Иймд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт “ХУРДАН” цэг нээгдсэнээр дээрх иргэд эрүүл мэндийн даатгалын төлөлтөө шалгах, эмнэлгийн магадалгаа авах, шинжилгээний хариу авах, эмнэлгийн цаг захиалах зэрэг түгээмэл үйлчилгээнүүдээс гадна Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 11 төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.