Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМ АЙМАГ” БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙН ХҮРЭЭНД “ЦАХИМ ХӨВСГӨЛ” ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд ЦХХХЯ болон ТЦҮЗГ-ын хамтарсан баг аймаг, орон нутагт өнгөрсөн хугацаанд ажилласан. Дээрх ажлын үр дүнд Хөвсгөл аймаг дахь Төрийн Цахим үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сумаадагва манлайлан ажиллаж, тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус XXII хуралдаанаар “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийг хэлэлцүүлэн, батлууллаа.

“Цахим Хөвсгөл” хөтөлбөр батлагдсанаар дараах боломж бүрдэж байна.Үүнд:

Орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлж, харилцаа холбоо, мэдээлэл технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр цахим засаглалын хөгжлийг дэмжин төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, хүртээмжтэй хүргэх, мэдээллийг шуурхай солилцох, олон төрлийн системийг хооронд нь нэгтгэх, төрөөс иргэнд, төрөөс бизнест, төрөөс төрд үзүүлэх үйлчилгээг чанаржуулах, авлига, хээл хахуулийг бууруулж, иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх;

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орон зай, цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг түргэн шуурхай авдаг болох.