Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас бүх нийтийн Цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Тус ажлын хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2-р сургуулийн багш, ажилчдад сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар Орчин үеийн дэвшилтэт технологиуд, Цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, Цахим орчин дахь хүүхэд хамгаалал E-Kids ашиглалт, ач холбогдлын талаар хүргэн ажиллаж байна.