Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫН III ҮЕ ШАТНЫ СУРГАЛТ БУЛГАН АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ хамтран иргэд өөрсдийгөө цахим гэмт хэрэг, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Цахимд зөв байя” уриатай сургалтыг үндэсний хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байна.

Өнөөдөр /2024.10.04/ Булган аймгийн төрийн албан хаагчдад кибер аюулгүй байдлаа хэрхэн хангах, хамгаалах, цахим ул мөрөө зүй зохистой удирдах, хиймэл оюун ухаан зэрэг өргөн хүрээний 10 сэдвээр сургалт орлоо.

Тус сургалтаар Монгол Улсын хэмжээнд кибер халдлагад өртсөн байж болзошгүй тохиолдол долоо хоногт 40,000-70,000 орчим бүртгэгддэг тул төрийн байгууллагууд кибер аюулгүй байдлын журмыг дотооддоо батлуулж, өдөр тутамдаа хэрэгжүүлэхийг зөвлөлөө.