Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Тус ажлын хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 45 албан хаагчдад аймгийн Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтот жилийн явцын тайлан, Цахим хөгжлийн багц хууль, Цахим ур чадвар, Хувь хүний хөгжил, Орчин үеийн дэвшилтэт технологи зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулав.