Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ЦАХИМ ШИЛЖИЛТ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМЖИЛТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС БОЛОН МОНГОЛ УЛСЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Facebook
Twitter
LinkedIn

Тус уулзалтад Монгол талаас Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Бүгд Hайрамдах Kазахстан Улсын талаас Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн Тэргүүн дэд сайд Төлеушин Каныш тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

May be an image of 1 person and text

Зөвлөлдөх уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг яамны бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар илтгэл танилцуулга хийлээ.

Бүгд Hайрамдах Kазахстан Улсын төлөөлөгчид төрийн үйлчилгээг улсдаа хэрхэн үр дүнтэйгээр цахимжуулсан туршлага хуваалцан санал солилцож, хамтын ажиллагааны тодорхой асуудлын талаар өргөн хүрээнд ярилцаж, улс хоорондын уялдаа холбоог хангахыг зорьсон арга хэмжээ болж өндөрлөлөө.

May be an image of 1 person and text