Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ОРХОН АЙМАГТ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын хүн амын 83% нь интернэт идэвхтэй хэрэглэгчид боловч өөрсдийн кибер аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах тухай ойлголт, мэдлэг дутмаг байдгаас үүдэж кибер халдлага, цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд ихээр гарч байна.

May be an image of 1 person, dais, newsroom and text

Тухайлбал, цахим ур чадварын судалгаагаар иргэдийн 73% нь цахим ур чадвар дутмаг, үлдсэн 26% нь зөвхөн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах түвшинд байдаг байна.

Иймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ хамтран “Цахимд зөв байя” уриатай бүх нийтийн цахим ур чадварын сургалтыг орон даяар зохион байгуулж байна.

Өнөөдөр /2024.10.04/ Орхон аймгийн төрийн албан хаагчдад кибер аюулгүй байдал, цахим халдлагаас хамгаалах арга барил, цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах, мэдээллийн системийг хамгаалах талаар өргөн сургалт орлоо.