Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын томилолтын баг Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна.

Яг одоо “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян”-ы нээлтийн үйл ажиллагаа аймгийн 400 гаруй төрийн албан хаагчийг хамруулсан цахим ур чадварын сургалтаар үргэлжилж байна.

Аяны хүрээнд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, харилцаа холбоо, мэдээллийн технологийн ажилтнууд, мэдээлэл зүйн багш нар, “ХУРДАН” клубийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулна.

Мөн алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдэд үүрэн холбоо, сансрын интернэт сүлжээг ашиглан төрийн цахим үйлчилгээг гар утсаараа авах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхээр малчны хотонд хүрч очих юм.

