Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

Сургагч багш бэлтгэх танхимын сургалт өнөөдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна

Facebook
Twitter
LinkedIn

Албан хаагчдын ур чадварыг тогтмол дээшлүүлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилготой тус сургалт нь 5 хоног үргэлжлэх бөгөөд сургалтыг “MLC Business School” Дэд захирал, Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх, CEO Коллеж багийн гишүүн А.Наран орлоо.

Сургалтад ТЦҮЗГ-ын ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн болон 21 аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн үйлчилгээний ахлах ажилтнууд хамрагдав.