
Өмнөговь аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс сургалтаа Ханхонгор сумаас эхэлсэн бөгөөд ЕБС-ийн сурагчид болон насанд хүрэгчдэд технологийн дэвшил, тэр дундаа хиймэл оюуныг өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжууд, И-Монгол платформын хэрэглээ, кибер аюулгүй байдлын талаарх ойлголт өгснөөс гадна цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах заавар, зөвлөгөө өгсөн байна.




