Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Ability Expo” цогц арга хэмжээ Дундговь аймагт хоёр дахь өдрөө \2025.05.16\ үргэлжилж байна.
Энэ хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсээс төрийн албан хаагчдын:
• Цахим ур чадварыг дээшлүүлэх
• Цахим шилжилтийг эрчимжүүлэх
• Төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын 100 гаруй албан хаагч оролцлоо.


