Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ХОРООНД “ХУРДАН” ЦЭГ АЖИЛЛАНА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн газар хамтран Чингэлтэй дүүргийн 24 хорооны Зохион байгуулагчдыг “Төрийн үйлчилгээний операторын системд хэрхэн ажиллах” талаар сургалтад хамрууллаа.

Энэхүү сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, хороодын Зохион байгуулагчид хамрагдсанаар 160 мянга орчим хүн амтай Чингэлтэй дүүргийн 24 хороонд “ХУРДАН” цэгийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.

Ингэснээр Чингэлтэй дүүргийн иргэд өөрт хамгийн ойр байрлах хорооноос “ХУРДАН” цэгийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.

Тус дүүрэгт энэ оны 5 дугаар сараас эхлэн дараах 5 байрлалд “ХУРДАН” цэг ажиллаж байна. Тодруулбал,

Чингэлтэй дүүргийн 14-р хорооны байранд байрлах “ХУРДАН” цэг

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд байрлах “ХУРДАН” цэг

Төв шуудан-д байрлах “ХУРДАН” цэг

“Монгол шуудан” ХК-ийн шуудан үйлчилгээний 38-р салбар

“Монгол шуудан” ХК-ийн шуудан үйлчилгээний 40-р салбар