Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТОМИЛОЛТЫН БАГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар хяналтын газрын дарга И.Хайратбекээр ахлуулсан баг Ховд аймагт ажиллаж байна.

Энэ хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Эрхбаяртай уулзалт хийж, цахим шилжилтийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зэрэг асуудлаар ярилцлаа.

Тус уулзалтын үеэр Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн даргаар Д.Эрдэнэцэцэгийг томилж, ажил хүлээлцлээ.