Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ДОРНОГОВЬ АЙМАГТ “ЦАХИМД Ч НАЙЗ БАЙЯ” ҮНДЭСНИЙ НӨЛӨӨЛЛИЙН АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, эерэг харилцаа, хариуцлагатай цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой “Найз байя” үндэсний нөлөөллийн аян Дорноговь аймагт нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын дарга Ж.Анхбаяр, Дорноговь аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга А.Батцэцэг нар оролцож, Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй сурагчдад аяны зорилгыг танилцуулж, үе тэнгийн цахим дээрэлхлийн талаар мэдлэг ойлголт өглөө.

Тус аяныг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, “Yes Mongolia” төрийн бус байгууллага зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн хамтын оролцоонд түшиглэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүдийн идэвх оролцоо, манлайлал дээр тулгуурлан хэрэгжүүлэх юм.

error code: 522