Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт өнөөдөр (2023.10.16) Говьсүмбэр аймагт зохион байгуулагдав.

Энэхүү сургалтаар ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн Мэргэжилтэн Т.Гантогтох
- “Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх”
- “Шинэчлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд лекц, сургалт танилцууллаа.
Тус сургалтад 150 гаруй төрийн албан хаагч оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

