Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ХОНКОНГ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАРТ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Хонконг дахь Ерөнхий Консулын газарт нээлээ.

Тус Консулын газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Хонконгт сурч, ажиллаж, амьдарч буй 100 гаруй Монгол Улсын иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас ч ойроос, үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Хонконг дахь Ерөнхий Консулын газар нь 2023 оны байдлаар 17 иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна.өрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол улсын хэмжээнд 124 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 17 дахь улсын 22 дахь цэг болж байна.Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна хилийн чанад дахь 40 гаруй дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад байгаа иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.