Монгол улсын өмнөд хил, экспортын хамгийн том боомт Гашуунсухайт, Цагаан хад суурьшлын бүсийн Тайванзогсоолд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ. Цагаан хад суурьшлын бүсийн 20 гаруй мянган иргэн төрийн үйлчилгээг шууд авах боломж бүрдлээ. Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг байгуулснаар иргэд сум, аймгийн төв, Улаанбаатар хотыг зорихгүйгээр бүх төрлийн лавлагаа, үйлчилгээг оршин суугаа газраасаа үнэ төлбөргүй авч эхэллээ.