Тус сургуулийн багш, албан хаагч нар “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5 аяны” хүрээнд зохион байгуулж буй сургалтад амжилттай хамрагдлаа.

Сургалтын хүрээнд оролцогчид төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системүүдийг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, интернэт орчны зөв хэрэглээ, мөн хиймэл оюуны (AI) тусламжтайгаар ажлын бүтээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар онол, практик хосолсон мэдлэг олж авсан юм.

Хиймэл оюун ухаан нь багш, ажилтнуудад хичээл бэлтгэх, мэдээлэл боловсруулах, тайлан гаргах зэрэг ажлыг илүү хурдан, оновчтой гүйцэтгэх боломжийг олгодог бөгөөд сургалтын оролцогчид эдгээр арга хэрэгслийг ажлын байрандаа ашиглах талаар сургалт, зөвлөгөө мэдээлэл авлаа.

Энэхүү сургалт нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим боловсрол, мэдээллийн технологийн мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилготой үндэсний хэмжээний аяны нэг хэсэг юм.

Дарын цогцолбор сургуулийн хамт олонд баяр хүргэе! Цахим ур чадвар, хиймэл оюуны мэдлэгээ ашиглан боловсролын чанарыг дээшлүүлэх үйлсэд улам их амжилт хүсье!
