Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадварын сургалтыг үндэсний хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан ажилладаг.

Тус ажлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-тай хамтран кибер аюулгүй байдлын чиглэлээр бүх нийтийн цахим ур чадварын III үе шатны сургалтыг 1 сарын хугацаанд зохион байгуулж байна.

Өнөөдөр /2024.10.03/ Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын сургагч багш нар “Кибер аюулгүй байдал”-ын тухай багц сургалтаар дамжуулан цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах, зөв цахим хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж хүргэлээ.

Тус сургалтад төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залуус хамрагдав.

