Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БУЛГАН АЙМАГТ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хүнд суртал, олон шат дамжлагыг бууруулах бодлогын хүрээнд өнөөдөр (2023 оны 5 сарын 16) Булган аймагт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг байгуулагдаж, тус аймгийн 70,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ “Хаанаас ч ойрхон” хүрэх боломж бүрдлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд:

  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Билэгдэмбэрэл
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим засаглалын хэлтсийн дарга Б.Золбоо
  • Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ
  • Аймгийн Засаг даргын орлогч дарга Д.Жаргалсайхан
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын систем нэгтгэл сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяр
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын Аймаг хариуцсан мэргэжилтэн М.Хангай
  • Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Булган
  • “Монгол шуудан” ХК-ний дарга Ю.Батдорж
  • Тагнуулын хэлтсийн дарга Б.Жавхлантөгс
  • Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Энх-Амгалан
  • Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Ганболд
  • Татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн
  • Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэн
  • Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Н.Батжаргал
  • Булган аймгийн Цагдаагийн газрын дарга Л.Ганбаатар
  • Онцгой байдлын дарга Ш.Баасандорж
  • Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Ц.Бүрэнтуяа
  • Шүүхийн Тамгын дарга П.Хишигдаваа
  • УЦУОШТ-ийн дарга С.Жаргалсайхан нар оролцов.

“ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой юм.