Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ICT-2023 СПОРТЫН НААДАМ”-Д ТЦҮЗГ-ЫН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 102 жилийн ойн нэрэмжит “ICT-2023 спортын наадам“ өндөр зохион байгуулалтын дор болж өндөрлөлөө.

Энэхүү спортын тэмцээн нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажилтан, албан хаагчдыг бие бялдар болоод спортод хандах хандлага, идэвх оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ салбарын албан хаагчдыг хоорондоо танилцах, нөхөрлөх боломжийг бий болгож, байгууллагын эв нэгдэл, нэгдмэл байдлыг бэхжүүлсэн тэмцээн болов.

Тус спортын наадамд:

  • Дартс төрөлд 4-р байр;
  • 3х3 /эрэгтэй/ төрөлд 4-р байр;
  • 3х3 /эмэгтэй/ төрөлд 5-р байр тус тус эзлэв.