Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аяны хүрээнд Говь-Алтай аймгийн өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүдийн санаачилгаар нийгмийн оролцооны клубүүдийн дунд аварга шалгаруулах волейболын тэмцээнийг зохион байгуулж байна.

Тус тэмцээнд 14 багийн тамирчид оролцож, хөгжөөн дэмжигчдийн хамт нийт 350 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн нэгдэн оролцож байгаа нь аяны хүрээнд хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлсэн, эерэг нөлөөллийг түгээсэн онцлог арга хэмжээ болж байна.


Мөн “Цахимд ч найз байя” аяны үндсэн үзэл санаа болох хүүхэд хүүхдэдээ эергээр нөлөөлөх зарчмыг бодитоор хэрэгжүүлж буй жишээ болж байна.
