Увс аймгийн Засаг Даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “Өрх бүрт-Цахим иргэн” зорилтод арга хэмжээний ажлын хэсэгт Увс аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн Ахлах мэргэжилтэн Г.Болортунгалаг Түргэн, Давст, Сагил сумдад ажиллаж байна.

Цаашид Увс аймгийн 19 сумдын иргэдэд хүрч ажиллах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна.

Тус арга хэмжээний хүрээнд:
- “Дижитал Увс аймаг” “төслийн танилцуулга;
- Иргэний аппликейшн түүнд суурилсан үйлчилгээ, хэрэглээ;
- Өргөдөл гомдол, аюул зөрчил мэдээлэх цахим системийн танилцуулга, шийдвэрлэлт;
- “ЦХХХЯ-ны бодлого, үйл ажиллагаа, Цахим хөгжлийг дэмжих тухай хуулиудын танилцуулга;
- Мэдээллийн аюулгүй байдал, Тоон гарын үсгийн хэрэглээ;
- Төрийн цахим үйлчилгээ, “ХУРДАН” цэгийн үйл ажиллагаа;
- Олон нийтийн мэдээ, мэдээлэл хүлээн авах, мэдээлэх зэрэг сэдвүүдээр сургалт орж, e-mongolia болон “Дижитал Увс” аппликейшн татах, бүртгүүлэх, хэрхэн үйлчилгээ авах талаар зөвлөн туслах ажиллагааг зохион байгуулж байна.




