Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нийт албан хаагчдад “Цахим хөгжлийг дэмжих хуулиуд” сэдвээр Сургалт хөгжлийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг сургалт хийлээ.