Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ОРОН НУТАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГА НАРТ ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд зохион байгуулагдаж буй салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилтийг эрчимжүүлэх сургалт, арга хэмжээг нээж Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар 21 аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын үеэр сумдын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр жишиг сумыг байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэн, бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллахыг онцлож, цахим шилжилттэй холбоотой асуудлаар зөвлөмж хүргэв.

Үүний дараа Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын зөвлөх Б.Ганбат орон нутаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга нарт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, “Аймгуудын цахим шилжилтийн тайлан-2023” танилцуулга, хэрэгжилт;

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Балдансамбуу “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ын танилцуулга;

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Борхүү “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналт, төлөвлөлт, 2023 оны Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, аймгийн Засаг даргын хороонд хийсэн гэрээний хэрэгжилтийн танилцуулга” сэдвээр мэдээлэл өглөө.