Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хаанаас ч ойр, хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Улаан-Үд хот дахь Ерөнхий Консулын газарт нээлээ.
Тус Консулын газарт “ХУРДАН” цэг нээгдсэнээр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад амьдардаг Монгол Улсын 400 гаруй иргэд төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.
Тус цэг нь хилийн чанадад нээгдсэн 19 улсын 27 дахь цэг болж байна.