Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫН III ҮЕ ШАТНЫ СУРГАЛТ ДОРНОД АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг үндэсний хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан ажилладаг.

Тус ажлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-тай хамтран кибер аюулгүй байдлын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр бүх нийтийн цахим ур чадварын III үе шатны сургалтыг 1 сарын хугацаанд зохион байгуулахаар зорьж ажиллаж байна.

Өнөөдөр /2024.09.25/ Дорнод аймагт:

  • Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал
  • Байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам
  • Хиймэл оюун ухаан
  • Хувийн мэдээллээ зүй зохистой удирдах нь зэрэг сэдвийн хүрээнд аймгийн Тамгын газрын нийт албан хаагчдад сургалт зохион байгууллаа.