Говьсүмбэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс “ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ УУЛЗАЛТ СУРГАЛТЫГ” Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төрийн болон төрийн өмчит байгууллагуудын хамт олонд зохион байгууллаа.
Сургалтаар:
- Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл;
- Төрийн нийтлэг системүүд;
- Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ;
- Мэдээллийн аюулгүй байдал;
- Цахим орчин дахь хүүхэд хамгаалал /E-Kids/.
Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг тодорхойлох судалгаа болон сургалтын үр дүнг тодорхойлох асуумжийг бөглүүлэн ажиллаа.