Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг үндэсний хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан ажилладаг.
Тус ажлын хүрээнд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Гомбодоржтой кибер аюулгүй байдлын багц сургалтыг сумдад зохион байгуулах, нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний системийн зүй зохистой удирдах сургалтыг Тамгын газрын албан хаагчдад зохион байгуулах, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд зэрэг асуудлаар уулзлаа.
Уулзалтын дараа Архангай аймгийн төрийн албан хаагчдад:
• Монгол улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал
• Хиймэл оюун ухаан
• Танилт, нэвтрэлт, нууцлалт
• Хувийн мэдээллээ зохистой удирдах
• Цахим ул мөрөө хамгаалах нь
• Цахим залилангаас урьдчилан сэргийлэх
• Цахим орчин дахь донтолт ба сэтгэл зүйн нөлөөлөл зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээний систем буюу “Шилэн”-г зүй зохистой удирдах заавар, зөвлөгөө хүргэж ажиллаа.