Өмнөговь аймгийн “ХУРДАН” клубийн гишүүд үе тэнгийнхнээ электрон тамхины хэрэглээнээс татгалзаж, цахим спортын төрлүүдээр хичээллэхийг уриалсан нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.

Тухайлбал, энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд Даланзадгад хотноо цахим спортын “PUBG MOBILE”-ийн төрлийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 35 баг бүртгүүлж, 16 баг финалд шалгарснаас:
НЭГДҮГЭЭР БАЙР: 105 оноогоор GOLDEN TICKET баг
ДЭД БАЙР: 55 оноогоор NSS баг
ГУТГААР БАЙР: 43 оноогоор REKIT баг
Түүнчлэн FIVE APOLLO, CRAZY, TERRA ENERGY, CHiNGHiS GARDIANS багууд удаах байранд орсон байна.
Мөн тэмцээний үеэр “ХУРДАН” клубийн гишүүд электрон тамхины хор хөнөөлийг таниулах сургалт орж, цахим зөв хэрэглээний талаар мэдээлэл хүргэжээ.








