Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ОЮУТАН ЗАЛУУСТ “ХУРДАН” КЛУБИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЖ, ЦАХИМ УР ЧАДВАРЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар оюутан залуустай хийх уулзалт, мэдээллийн арга хэмжээнд оролцож, залуучуудын цахим ур чадварыг хөгжүүлэх, дижитал орчинд зөв, хариуцлагатай оролцох мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

Арга хэмжээний үеэр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “ХУРДАН” клубийн зорилго, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, залуучуудад олгож буй боломжуудыг танилцуулж, оюутан залуустай санал солилцов.

Ц.Борхүү дижитал шилжилтийн эрин үед цахим ур чадвар нь зөвхөн мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдэд бус бүх салбарын иргэдэд шаардлагатай суурь чадвар болж байгааг онцолж, залуусыг мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийг уриаллаа.

Мөн оюутны “ХУРДАН” клубт нэгдсэнээр цахим ур чадвараа хөгжүүлэхээс гадна багаар ажиллах, манлайлах, илтгэх, олон нийттэй харилцах чадвараа сайжруулах, үе тэнгийнхэндээ мэдлэг түгээх сайн дурын үйл ажиллагаанд оролцох зэрэг олон боломж байгааг онцолсон юм.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, цахим ур чадварыг хөгжүүлэх, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.