Skip to main content

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМААР НЭН ТЭРГҮҮНД” БОДЛОГЫН ХҮРЭЭНД “ЦАХИМ ОРХОН” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Facebook
Twitter
LinkedIn

“Цахим Орхон” арга хэмжээний хүрээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтаар төрийн цахим үйлчилгээний системүүдийн ашиглалт, хиймэл оюуны хэрэглээ, цахим орчны аюулгүй байдал, цахим банкны үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. “Цахим Орхон” арга хэмжээний хүрээнд өсвөр үеийнхэн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид , ахмад настай иргэдэд зориулсан сургалт зохион байгуулсан юм.

Сургалтаар хүүхэд, залуучуудын технологийн мэдлэг, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, кодчилолын үндсэн ойлголт эзэмшүүлэх, цахим орчныг аюулгүй, хариуцлагатай ашиглах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бол ахмудуудад төрийн үйлчилгээг төвөггүй авахад чиглэсэн үйл ажиллагаа өрнүүлэв.

Мөн цахим шилжилтийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, иргэдийг цахим үйлчилгээг идэвхтэй ашиглахад уриалах зорилгоор өсвөрийн “ХУРДАН” клубийн хүүхдүүдэд төдийгүй ахмадуудад “Цахим элч”-ийн батламжийг албаны төлөөлөл гардуулж орон нутагт цахим ур чадварын мэдлэгээ үеийнхэндээ түгээх үйлсэд түүчээлж ажиллахыг уриаллаа.