
Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын албан хаагчдад төрийн дээд одон медаль болон салбарын шагнал гардууллаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
– Чанар хяналтын газрын дарга И.Хайратбек
– Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Соёлмаа
– Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б.Оюунцэцэг
– Сэлэнгэ аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Сувд-Эрдэнэ
“Онц холбоочин” цол тэмдгээр:
– Өвөрхангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга П.Мөнхбаатар
– Чанар хяналтын газрын мэргэжилтэн Ц.Бумцэнд
“Харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
– Хөвсгөл аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сумаадагва
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Жуух бичиг”-ээр:
– Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн Үйлчилгээний ахлах ажилтан Э.Норовням
– Сүхбаатар аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн Үйлчилгээний ажилтан У.Амгалан
Радио, телевизийн тэргүүний ажилтан цол тэмдгээр:
– Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяр нар тус тус шагнагдлаа.
Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчиддаа баяр хүргэе!






