Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ЕВРОПЫН ОРНУУД ДАХЬ МОНГОЛЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДАД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ БАЙГУУЛНА

Facebook
Twitter
LinkedIn

ЦХХХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар энэ долоо хоногт БНСУ-д төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг амжилттай байгуулж, тус улсад оршин сууж байгаа 53 мянга орчим иргэд төрийн үйлчилгээ саадгүй авч эхэллээ. Цаашид бусад улсад байгаа дипломат төлөөлөгчийн газруудад “Хурдан” цэг байгуулах ажлууд үргэлжилж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Австри улсын Вена хотод ажлын айлчлал хийж байгаа ЦХХХ-ны сайд Н.Учрал, ТЦҮЗГ-ын дарга Батбаатар болон холбогдох албан тушаалтнууд, Европын орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газрын холбогдох албаныхантай цахимаар хуралдлаа.

Хурлын эхэнд ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар тус газрын бодлого, “Хурдан” үйлчилгээний тухай танилцуулж, дипломат төлөөлөгчдийн санал, хүсэлтийг хүлээн авч, асуултад хариуллаа. Мөн тус газрын сургалт хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Алтансувд төрийн үйлчилгээний цахим системийг хэрхэн ашиглах талаар танилцуулга хийлээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Засгийн газраас дипломат төлөөлөгчийн газруудад төрийн цахим үйлчилгээний системийг нэвтрүүлж, гадаадад байгаа Монголчууддаа төрийн үйлчилгээг хүргэх үүргийг ЦХХХЯ-нд өгсөн. Тиймээс бид иргэддээ 400 гаруй төрлийн төрийн үйлчилгээг ойртуулж дипломат төлөөлөгчийн газруудад Хурдан цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна. Тус ажилд элчин сайдын яамдууд идэвх санаачилгатай хамтран ажиллаж, иргэддээ төрийн үйлчилгээг хурдан, шуурхай хүргэх шаардлагатай байна” гэсэн юм.

Дээрх уулзалтын хүрээнд европын орнуудаас хамгийн түрүүнд Австри улсын Вена хотод суугаа дипломат төлөөлөгчийн газарт төрийн үйлчилгээний “Хурдан” цэг байгуулахаар боллоо.