Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БУЛГАН АЙМГИЙН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын Нийслэл хариуцсан хэлтсийн дарга Г.Өнөрцэцэгээр ахлуулсан сургалтын баг Булган аймагт ажиллаа.

Нийт 16 сумын 19 үйлчилгээний ажилтан сургалтад хамрагдаж операторын систем дээр ажиллах, холбогдох хууль тогтоомж, үйлчилгээний ажилтны түр журам, харилцаа хандлага, стресс менежмент, сэтгэл хөдлөлөө удирдах зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг ур чадвараа дээшлүүлэв.