Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХААНААС Ч ОЙРХОН ХҮРЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд “ХУРДАН” шуурхай, хүртээмжтэй хүргэх “ХУРДАН” цэгийг 21 аймгийн төвд нээж, үйлчилгээг жигдрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2023.05.13/ Баянхонгор аймгийн төвд Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд:

  • Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат,
  • Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар,
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалын газрын дарга Б.Оргил,
  • Баянхонгор аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ганчулуун
  • Баянхонгор аймгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Операторын горимоор иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэг Баянхонгор аймагт нээгдсэнээр орон нутгийн 5 дахь салбар болж, тус аймгийн 90,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна.

Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.