Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАЯНХОШУУНЫ ТОЙРОГ “НОМИН” ХУДАЛДААНЫ ТӨВД “ХУРДАН” ЦЭГ БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хоёр дахь цэгийг 9-р хорооны нутаг дэвсгэр Баянхошууны тойрогт байрлах “Номин” агуулах худалдааны төвд нээлээ.

Сонгинохайрхан дүүргийн анхны “ХУРДАН” цэгийг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Олон улсын худалдаа, логистикийн төв буюу 22-ын товчооны авто худалдааны цогцолборт байгуулж, байгуулагдсан хугацаанд тус цэгийн үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

“ХУРДАН” цэг тус байршилд нээгдсэнээр Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Ханын материал, Хилчин хотхон орчмын иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна.

“ХУРДАН” цэгээс иргэд өнөөдрийн байдлаар 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр, татвар гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой.

Мөн төрийн үйлчилгээг иргэн та Монгол шуудан ХК, Цахилгаан холбоо ХК-ийн цэгүүдээс авах боломжтой боллоо.