Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

СЭЛЭНГЭ АЙМАГТ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд “ХУРДАН” шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “ХУРДАН” төв Сэлэнгэ аймагт өнөөдөр буюу 6 дугаар сарын 12-ны өдөр нээгдэж, тус аймагт амьдардаг 108,000 орчим иргэд төрийн үйлчилгээг хаанаас ойрхон авч эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд:

1. Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж;

2. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга Б.Оргил;

3. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат;

4. Хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтсийн дарга Х.Төгөлдөр;

5. Монгол Шуудан ХК-ний Сэлэнгэ салбарын дарга Ц.Золзаяа нар болон иргэдийн төлөөлөл оролцов.