Цахим шилжилтэд түүчээлэх үйл ажиллагааг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудын уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлгийн форум өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 8-нд зохион байгуулагдлаа.

Форумд:
1. ЦХХХ-ны сайд Н.Учрал;
2. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан;
3. УИХ-ын гишүүн, Инновац, цахим хөгжлийн бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар;
4. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг;
5. Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зөвлөх Томас Эйбэл;
6. Дэлхийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгч Таехюн Ли;
7. Азийн хөгжлийн банкны Эдийн засгийн судалгаа, хамтын ажиллагааны газрын зөвлөх Есим Элхан-Каялар;
8. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.





