Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын төлөөлөл өнөөдөр /2024.02.19/ “Жижиг, дунд үйлдвэрийн газар”, “Стандарт хэмжил зүйн газар”, “Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв” УТҮГ-ийн төлөөлөлтэй албан уулзалт хийлээ.

Facebook
Twitter
LinkedIn

Тус уулзалтаар дээрх байгууллагуудаас хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийж үйл ажиллагааг нь оновчлон лавлагаа, тодорхойлолт, нэг болон олон шатлалт үйлчилгээг цахимжуулж төрийн үйлчилгээний нэгдсэн систем (оператор)-д нэвтрүүлж ажиллахаар тохиролцлоо.

Ингэснээр тус байгууллагуудаас хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг явдал чирэгдэлгүй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх ажлыг ТЦҮЗГ-ын 21 аймаг, нийслэл, хилийн чанад дахь ХУРДАН цэгүүдээр дамжуулж хүргэх боломжтой болох юм.

Тус уулзалтад:

• Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар;

• Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан;

• Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар;

• ШСБХТ-ийн Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын дарга Б.Аз

ТЦҮЗГ-ын Чанар хяналтын газрын дарга И.Хайратбек,

• ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга Б.Оргил,

• ТЦҮЗГ-ын Систем нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат нар оролцов.